Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин Өвөрхангай аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжтэй танилцлаа. Ажлын айлчлалын хүрээнд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, сум болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүдтэй уулзалт хийж, салбарт тулгамдаж буй асуудал, хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар санал солилцлоо.