УНДНЫ УСНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ШИНЖИЛГЭЭТ ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА.

        Эрүүл мэндийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 10-00/12 дугаартай “Ундны усны чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн хүрээнд Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаа.

        Шалгалтаар төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн худгуудад БОАЖС, БХБСайдын 2013 оны А/324, 185 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг шалгалаа.

        Мөн 6 объектоос ундны усны дээж авч, Стандарт хэмжил зүйн хэлтсийн лабораторид хими, нян судлалын шинжилгээнд хамруулсан байна.

         Цаашид бүх сумдын худгийн усны шинжилгээнд хамруудах ажил үз шаттай хийгдэх болно.