ЕСӨНЗҮЙЛ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨТ БОЛОН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

        Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт болон статистикийн үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

        Өнөөдөр Есөнзүйл сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар эмчилгээ, үйлчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, хэрэглээ болон холбогдох баримт бичгийн бүрдлийг шалгаж байна.

        Мөн эрүүл мэндийн статистикийн үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийж, анхан шатны бүртгэл, маягтын бүрдүүлэлт, цахим бүртгэл, сар, улирал, жилийн тайлан мэдээний үнэн зөв байдал, мэдээлэл илгээх хугацааны мөрдөлт болон баримт бичгийн архивлалт зэрэгт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

        Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, статистик мэдээллийн чанар болон иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэн ажиллах юм.