“АРХИГҮЙ-АЖЛЫН БАЙР” ТАНДАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Баяр ёслол ойртож буйтай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас байгууллагын орчинд эрүүл, зөв дадлыг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй ажлын байр” тандалт тавих, архины хор уршгийг таниулах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

         Өвөрхангай аймгийн хэмжээнд спиртэд санамсаргүй хордох, өртөх тохиолдол бүртгэгдсээр байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд 499 тохиолдол бүртгэгдэж, 59 нас баралт гарсан байна. Харин 2026 оны эхний хоёр сарын байдлаар 53 тохиолдол бүртгэгдэж, 5 нас баралт гарсан нь өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

         2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан тандалтаар хамрагдсан төрийн байгууллагуудад зөрчил илрээгүй бөгөөд байгууллагууд эрүүл, соёлтой ажлын орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцолж байна.

          Цаашид баяр, тэмдэглэлт өдрүүдийг архигүй, соёлтой, хариуцлагатайгаар тэмдэглэж, эрүүл ажлын орчныг хамтдаа бүрдүүлэхийг нийт байгууллага, албан хаагчдад УРИАЛЖ байна.