ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр хөрөнгийн дуудлага худалдааг зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагт цахимаар зохион байгуулна.

Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт (хэвлэж авах линк оруулах)

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цэвэр, зөв бөглөж 2026 оны 05 дүгээр сарын 13-ний өдрийн 10:00 цаг хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын  2 давхар 205 тоот өрөөнд болон uvurkhangaiemg@ov.moh.gov.mn хаягаар хүлээн авна.                                        

2. Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар

3. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.

4. Дэнчин тушаасан баримт-Худалдах доод үнийн 25%.

Жич: Хугацаа хоцорсон хүсэлтийг бүртгэх, үнэ хаялцуулах боломжгүйг анхаарна уу.

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн үнэ хаялцах доод хязгаар нь ТӨБЗГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 467 тоот тогтоолын дагуу 1,000,000 төгрөг байна.

Дэнчинг байршуулах данс:

Хүлээн авагч байгуулага: Эрүүл мэндийн газар

Дансны дугаар: 100100020402 Төрийн сангийн данс

Дансны нэр: Өв. Эрүүл мэндийн газар н.с

Байгууллагын регистрын дугаар: 9045716

Хүсэлтийг эндээс татаж авна уу.
https://cdn.greensoft.mn/uploads/users/5092/files/%D0%A5%D2%AF%D1%81%D1%8D%D0%BB%D1%82.docx