Дасгал хөдөлгөөн хийж цусны даралт ихсэлтээс сэргийлье!

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг хэвийн хэмжээнд барих, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр:

Цусны даралт буурна

Биеийн жин хэвийн хэмжээнд хадгалагдана

Зүрх, судасны өвчний эрсдэл буурна

Стресс, түгшүүр багасч, сэтгэл санаа сайжирна

Өдөр бүр 30 минутын дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн (алхах, гүйх, дугуй унах, бүжиглэх зэрэг) хийх нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.