Тарваган тахал нь байгалийн голомтот, цочмог халдварт өвчин бөгөөд манай орны зарим аймаг, суманд халдварын байгалийн голомт байдаг. Иймд өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж, эрсдэлээс хамгаалаарай. Эрсдэлтэй нөхцөлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаарай.