Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, байгалийн голомтот цочмог халдварт өвчин юм. Нууц үе нь 2–3 хоног үргэлжилж, булчирхайн, уушгины, гэдэсний хэлбэрээр илэрдэг. Халуурах, чичрэх, толгой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж илэрвэл өөрийгөө эмчлэхгүйгээр яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаарай