Борооны улмаас үер, ус тогтох эрсдэл нэмэгддэг. Үерийн ус нь нян, вирус, химийн бодис, хурц иртэй эд зүйл зэрэг эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй зүйлсийг агуулсан байх эрсдэлтэй. Иймд үерийн усанд ойртохгүй байх, хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх, бохирдсон ус, хүнсийг хэрэглэхгүй байх зэрэг зөвлөмжийг мөрдөн өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.