“Номадик дентист” төслийн хүрээнд Доккиогийн Анагаах ухааны их сургууль болон АШУҮИС-н хүндэт профессор, Анагаах ухааны доктор, Японы шүдний эмч нарын холбооны тэргүүн Ютака Имай, Нихон их сургуулийн Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Ёшимаса Иший нар аймгийн Засаг даргын Тамгийн газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагууд болон холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, сайн туршлага зэргийн талаар санал солилцож, хэд хэдэн үр дүнтэй ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.