“Япон-Азийн эрүүл мэндийг дэмжих байгууллага”, Японы шүдний эмч нарын холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, аймгийн ЗДТГ, Арвайхээр сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Ариунсанаа эмнэлэг хамтран 2026 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд “Номадик дентист” төслийг амжилттай зохион байгууллаа.

Үзлэгийн үр дүнд Арвайхээр сумын 400 иргэнийг шүд эрүү нүүрний эмгэгийн оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүд цоорлын эмчилгээ, эрүү нүүрний мэс заслын эмчилгээ, шүдний тулгуур эдийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж, амны хөндийн эрүүл ахуйн хэрэглэгдэхүүн болон зөвлөгөө мэдээллээр хангалаа.

Цаашид иргэдийн дундах амны хөндийн эрүүл ахуй, шүд угаалтыг сайжруулж, тогтмол хугацаанд шүдний эмч, эрүүл ахуйч нарт үзүүлж, хянуулах шаардлагатай байгааг эмч нар хэлж байлаа.