Наршилтаас урьдчилан сэргийлье!

 

Халуун өдрүүдэд нарны хэт халалт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй болон гадаа ажилладаг иргэдэд эрсдэл үүсгэдэг.

Иймд халуунд удаан хугацаагаар байхгүй байх, шингэнийг хангалттай уух, нарны шууд тусгалаас өөрийгөө хамгаалах зэрэг зөвлөмжийг мөрдөөрэй.