Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ?

Хэт халуун үед дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, чихрийн шижин, даралт ихсэлт, зүрх судасны архаг өвчтэй хүмүүсийг аль болох наранд гаргахгүй байх.

Малгай, нарны шил хэрэглэж, нимгэн сул хувцас өмсөн, нарны тос түрхэх.

Өдөрт 2 литр орчим ус, хярам зэрэг шингэнээ ойр ойрхон багаар уух.

Хүүхдийг автомашинд орхихгүй, халуун үед сэрүүн орчинд байлгах.

Толгой өвдөх, эргэх, халуурах зэрэг шинж илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандаж, шаардлагатай бол 103 дугаарт дуудлага өгнө үү.