Гол, усны ослоос урьдчилан сэргийлье!

 

Зуны улиралд гол, нуур, цөөрөмд амарч, аялж зугаалах иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр усны ослын эрсдэл өсдөг. Ихэнх осол нь анхаарал болгоомжгүй байдал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед усанд орох, хүүхдийг хараа хяналтгүй орхих зэрэг шалтгаанаас үүдэн гардаг.

Иймд зөвхөн аюулгүй, зөвшөөрөгдсөн газарт сэлж, аврах хантааз өмсөх, ганцаараа усанд орохгүй байх, хүүхдэд байнгын хараа хяналт тавих нь усны ослоос урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.