Халуун цаг агаарт бие шингэнээ ихээр алддаг тул ус болон шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь шингэн алдалтаас сэргийлэх, биеийн хэвийн үйл ажиллагааг хадгалахад чухал ач холбогдолтой. Ус нь шингэн нөхөх хамгийн зөв сонголт. Өдөрт дунджаар 8–10 аяга ус уухыг зөвлөж байна. Усны агууламж өндөртэй жимс, хүнсний ногоо, шөлтэй хоол, ургамлын гаралтай цайг өдөр тутамдаа түлхүү хэрэглээрэй.