Бороонд норсон чийгтэй түлш хэрэглэхээ түр азнаарай!

 

Бороонд норсон чийг авсан түлш нь ноцолт удааширч, уугилт удаан явагддаг бөгөөд угаарын хий ихээр ялгаруулдаг тул хэрэглэхээ түр азнаарай.

Иймд түлшээ хуурай, чийггүй нөхцөлд хадгалж, бороонд норсон, чийгтэй түлшийг бүрэн хаттал нь хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаарай.