ДОЛООДУГААР САРЫН 28 – ВИРУСТ ГЕПАТИТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн уриа: “ГЕПАТИТ: СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА АРИЛГАЖ, ШИЙДЬЕ” Энэхүү өдрөөр: Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын хүртээмжийг нэмэгдүүлэх, Халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээг өргөжүүлэх, Иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, Гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Эрт илрүүлэгт хамрагдаж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалцгаая.