Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран Хархорин сумын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналт хийж байна. Дэмжлэгт хяналтын хүрээнд Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины дархлаажуулалтын хамралт, тандалтыг эрчимжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж 15 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Хархорин нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.