Та анзаарсан уу? Халуун үед хүүхэд илүү олон удаа хөхөөр хооллохыг хүсдэг. 6 сар хүрээгүй хүүхдэд, тэр дундаа халуун уур амьсгалтай орчинд нэмэлт ус эсвэл сүүн тэжээл өгөх шаардлагагүй. Хүүхдээ шингэн алдалтаас сэргийлэхийн тулд ойр ойрхон хөхүүлээрэй. Мөн өөрөө сэрүүцэж, шингэнээ нөхөхийн тулд ус хангалттай хэмжээгээр уугаарай.