Эхийн сүүгээр хооллох талаар эхчүүдэд зориулсан 5 баримт: Таны бие хүүхэд төрсөн мөчөөс эхлэн хөхүүлэхэд бэлэн байдаг. Эхийн сүүгээр хооллох нь стресс, түгшүүрийг бууруулдаг. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн дархлааны тогтолцоог насан туршид нь бэхжүүлэх суурийг тавьдаг. Эхийн сүүгээр хооллох нь халдвартай тэмцэхэд тусалдаг. Хүүхдээ төрсний дараах эхний өдрүүдэд хэдий чинээ олон удаа хөхүүлнэ, төдий чинээ таны хөхний сүүний гарц сайжирна.