ХИЙЛДЭГ ЗАВЬ, ГУДАС, ХӨВӨГЧ ТОГЛООМ БИШ!!!

ХИЙЛДЭГ ЗАВЬ, ГУДАС, ХӨВӨГЧ ТОГЛООМ БИШ!!!

Хийлдэг завь, гудас, хөвөгч нь аврах хэрэгсэл биш бөгөөд зориулалтын дагуу ашиглах шаардлагатай.

АНХААР!

* Хийлдэг завь, гудас, хөвөгчийн бүрэн бүтэн байдлыг шалгах.

* Хийлдэг завь, гудсыг усан замын тээврийн хэрэгслээр чирэхээс зайлсхийх.

* Завинд суухаас өмнө зорчигч бүр аврах хантааз өмсөх.

* Завинд хөдөлгөөн хийхгүй, тэнцвэртэй байдлаа хадгалах.

* Хөдөлгөөний үед босох, суудал солихгүй байх.

* Шуурга, хүчтэй салхитай үед хийлдэг завь, гудас, хөвөгч ашиглахгүй байх.

* Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хийлдэг завь, гудас ашиглахаас татгалзах.

* Цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан мэдэж, аюулгүй байдлаа хангах.

Гол, усны ослоос урьдчилан сэргийлж, зориулалтын бус хэрэгслийг аврах хэрэгсэл мэт ашиглахгүй байхыг анхаарна уу.