ЭМНЭЛГИЙН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ СТАНДАРТЫН ТҮВШИНД ЦЭГЦЭЛНЭ. Эмнэлгийн аюултай хог хаягдлыг стандартын түвшинд устгаж, ариутгах салбар дундын ажлын хэсэг хуралдлаа. Хуралд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Билгүүн түвшин ХХК байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Энэ асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр гарц гаргалгааг судлан хэлэлцэж байна.