БИТҮҮ ОРЧИНД ЦАХИЛГААН ГЕНЕРАТОР АЖИЛЛУУЛБАЛ УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ Цахилгаан генераторыг гэр, байшин, гарааш зэрэг битүү орчинд ажиллуулах нь угаартах эрсдэлтэй. Иймд генераторыг агаар сэлгэлт сайтай, задгай орчинд ажиллуулахыг зөвлөж байна. Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, генераторыг зориулалтын дагуу ашиглаарай.