ХАРВАЛТЫГ ТАНИХ – BEFAST ҮНЭЛГЭЭ Тархины харвалтын үед дараах шинж тэмдгүүд илэрч болно. B – Биеийн тэнцвэр: Биеийн тэнцвэр алдагдаж, гүйж дайвах E – Нүд: Нүд хоёролзох, давхарлаж харах эсвэл огт харахгүй байх F – Нүүр: Нүүр мурийх, аль нэг талын хацар, ам унжих A – Гар: Аль нэг талын гар, хөл сулрах, барьж буй зүйлээ алдах эсвэл гар огт хөдөлгөхгүй болох S – Хэл яриа: Хэл яриа ээдрэх, дүлтрах, яриа ойлгомжгүй болох эсвэл огт ярьж чадахгүй болох T – Цаг: Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд нэн даруй яаралтай тусламж дуудах. Тархины харвалтын үед цаг алдалгүй арга хэмжээ авах нь хамгийн чухал. Шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудаарай.