ТАМХИ, ТАМХИН БҮТЭЭГДЭХҮҮН ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИНД НӨЛӨӨЛӨХ НЬ Тамхи татдаг хүмүүсийн харвалт, зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэл 2.5 дахин өндөр байдаг. Харин тамхинаас гарах нь зүрхний шигдээс, өвчний дахилтаас 55% сэргийлж чаддаг. Мөн зүрхний шигдээсийн дахилтаас сэргийлэх зорилгоор тамхинаас гарах нь эмийн эмчилгээнээс илүү үр дүнтэй байдаг. Тамхинаас гарахаар шийдсэн бол START аргыг хэрэгжүүлээрэй. S – Тамхинаас гарах өдрөө товлох T – Гэр бүл, найз нөхдөдөө хэлэх A – Хамаарлыг даван туулах төлөвлөгөө боловсруулах R – Тамхитай холбоотой зүйлсийг холдуулах T – Эмчдээ хэлж, тусламж авах