Шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “НОМАДИК ДЕНТИСТ” төслийн сургалт Өвөрхангай аймагт зохион байгуулагдана.

Тус сургалт нь 8 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Өвөрхангай аймгийн шүдний эмч, мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад зохион байгуулах тул эмч мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдана уу.