АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 52 ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН “НОМАДИК ДЕНТИСТ” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 52 ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН “НОМАДИК ДЕНТИСТ” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

“Номадик дентист” төслийн хүрээнд амны хөндийн эрүүл мэнд, шүдний тусламж үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сумын эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн 52 эмч, эмнэлгийн мэргэжилтний төлөөлөл оролцож байна.

Сургалтаар амны хөндийн эрүүл мэнд ба ерөнхий эрүүл мэндийн уялдаа холбоо, шүд авах үеийн алдаа, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд зэрэг сэдвээр мэргэжлийн мэдээлэл, зөвлөгөө өгч, туршлага солилцож байна.

Тус сургалт нь шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.