Залуучуудын дунд халдвар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2019 онд гоноккокт халдварын 5772 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 14.0%, өмнөх оноос 5.7% тус тус нэмэгдсэн ба энэ үзүүлэлт залуучуудын дунд өндөр байна.

Тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүмүүс тохирохгүй антибиотикийг дур мэдэн хэрэглэх, эмээ дутуу уух, хүмүүсийн ам дамжсан яриагаар эмчлэх гэж оролдох зэрэг буруу арга хэмжээ авснаар уг эмгэгийг улам даамжруулан антибиотикийн тэсвэржилт үүсэх аюул тулгарч байна.

Антибиотикийг бэлгийн замын халдварт өвчний эмчилгээнд 75 гаруй жил хэрэглэж байгаа ба үүний хажуугаар бактер антибиотикт дасан зохицож хэлбэр дүрсээ өөрчлөн дасал болдог. Үүний эсрэг эрдэмтэд шинэ төрлийн антибиотик гарган авч эмчилгээнд хэрэглэж байгаа ч АНУ -ийн Хавай мужид хамгийн сүүлийн үеийн антибиотикт тэсвэртэй заг хүйтний тохиолдлууд илэрсэн нь түгшүүрийн шинж тэмдэг болж байна.