Сургалт

               Аймгийн эрүүл мэндийн газраас сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг сайжруулах, мэдлэгийг сэргээх чиглэлээр зохион байгуулагдлаа.
Тус сургалтаар насанд хүрэгчид болон хүүхдийг үнэлэх, эрэмбэлэн ангилах, амилуулах суурь тусламж үзүүлэх дараалал, томуу, томуу төст өвчний үеийн хүүхдэд үзүүлэх эмчилгээ, оношилгооны стандарт зэрэг сэдвээр онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.