Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдэд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд эрүүл мэндийн тандалт хийж, иргэдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад шилжүүлэн ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан иргэдээ татан авах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотоос 1400 иргэн Өвөрхангай аймагт ирэхээр бүртгүүлсэн бөгөөд Өнөөдрийн байдлаар Covid-19 вирусын PCR шинжилгээ өгсөн 210 иргэн нийтийн тээврийн автобусаар ирээд байна.

Халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдэд аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд эрүүл мэндийн тандалт хийж, иргэдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад шилжүүлэн ажиллаж байна.

Иймд халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтанд 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй, гэртээ зочин урихгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

https://cdn.greensoft.mn/uploads/users/2223/images/140140614_3518347208214627_3385205199070040990_n.jpg

Хэрвээ иргэн та Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхийг анхаарна уу.