ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, ХУДАЛДААНЫ ТӨВД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Байгууллагад:

Ø  Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

Ø  Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх

Ø  Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх

Ø  Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих

Ø  Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх

Ø  Амталгаат худалдаа хийхгүй байх

Ø  Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх

Ø  Сав, баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих

Ø  Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

Ø  Агаар сэлгэлт тогтмол хийх

Ø  Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг өдөрт 3-аас доошгүй удаа арчиж цэвэрлэх

Ø  Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах

Ø  Бие засах газрыг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)

Ø  Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах

Албан хаагчдад:

Ø  Амны эсвэл нүүрний хаалт зүүх

Ø  Бээлий өмсөх

Ø  Гараа сайтар угаах

Ø  Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх

Ø  Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгч нарт:

Ø  Амны хаалт зүүх

Ø  Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

Ø  Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих

Ø  Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах

Ø  Амталгаа хийхгүй байх

Ø  Олон бараанд хүрэхгүй байх

Ø  Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх

Ø  Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх

Ø  Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх

Ø  Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх

Ø  Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях

Ø  Гараа савандаж угаах