ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Ø  Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх

Ø  Бага насны хүүхдээс хол байлгах

Ø  Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх

Ø  5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх

Ø  Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх

Ø  Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих

Ø  Бусад амьтадтай тоглуулахгүй байх

Ø  Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

Ø  Амьтанд амны хаалт зүүлгэх

Ø  Амьтны хөлийг савантай усаар угаах

Ø  Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх

Ø  Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах

Ø  Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх

Ø  Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях

Ø  1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх

Ø  Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандах