ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 2020 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР

           ​​​​​​​​​​​​​​Хүний нөөцийг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлж Засаг даргын нэрэмжит "Орон нутгийн  урамшууллын багц"-ыг бий болгон ховор нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн, онцгой хүнд өвчтөний амь насыг аварсан мэргэжлийн баг, сувилагч мэргэжлийг сонгон суралцаж аймаг орон нутагтаа ажиллах оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг ажлууд, мөн цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж нөөцийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгууллаа.

          2020 оны  эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийн 90 гаран хувийг сайжруулсан,  нийт нас баралт болон зүрх судас, осол гэмтэл, хавдрын шалтгаант нас баралтуудыг бууруулсан, ялангуяа хүүхэд, нялхасын эндэгдлийг улс, аймгийн дунджаас 3,7 пунктээр бууруулсан, Жирэмсний эрт үеийн хяналтыг 92,1 хувьд хүргэсэн, хавдрын болон халдварын бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг улс аймгийн дунджаас 30-35 хувиар өндөр хамрагдалттай. “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭМЧИЛГЭЭНИЙ ЭХЛЭЛ АЯН”-ыг амжилттай зохион байгуулж, улсад 3-р байр  эзэлсэн зэрэг олон олон амжилтаар дүүрэн он байлаа.

Эрүүл мэндийн газрын хамт олон болон нийт салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн бусад ажилтнууддаа баяр хүргэж, хүн ардын эрүүл мэндийн төлөөх их үйлсэд нь улам их амжилт хүсье.     

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР