ЭМЯ-ны Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хороо, Эрүүл мэндийн сан, АШУҮИС хамтран зохион байгуулж буй “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” эрдэм шинжилгээ онол практикийн анхдугаар цахим хуралд Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд, ёс зүйн салбар хорооны гишүүд оролцлоо. ЭМЯ-аас “Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаагаараа Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбар улсад 3-р байр эзэлж сайн туршлагаасаа хуваалцлаа . Өвөрхангай аймгийн салбарын хамт олондоо баяр хүргэе. ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР