АМРАЛТ, СУВИЛЛЫН ГАЗАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Амралт, сувиллын газарт:

·         Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

·         Маск, тусгай амны эсвэл нүүрний хаалт зүүх

·         Нэг удаагийн бээлий хэрэглэх

·         Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

·         Гар угаах орчинг бүрдүүлэх, гарын цаас, саван тогтмол байлгах

·         Хоолны ширээ, орыг 1-1,5 метр зайтай байрлуулах

·         Нэг дор олноор хооллохгүй, ээлжлэн оруулах

·         Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах

·         Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор угааж, цэвэр усаар сайтар зайлах

·         Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах

·         Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах

·         Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх

·         1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

·         Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

·         Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар халдваргүйжүүлэн цэвэрлэх

·         Саун, бассейнд халдваргүйжүүлэлт байнга хийх

·         Шавьж, мэрэгчгүйтгэл хийх

·         Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх

·         Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Амрагч нарт:

·         Амны хаалт тогтмол зүүх

·         Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

·         Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

·         Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх

·         Хүн хоорондын зай барих

·         Хоол унд хувааж идэхгүй байх

·         Гүйцэд болгосон хоол хүнс хэрэглэх

·         Тамхи дамжуулан татахгүй байх

·         Нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх

·         Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх