ДАРААХЬ ТОХИОЛДЛУУДАД  КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫГ ИЛРҮҮЛЭХ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ШИНЖИЛГЭЭГ  ТӨЛБӨРТЭЙ ХИЙХ БОЛЛОО.

Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05/А12 дугаар тушаалд зааснаар  дараахь тохиолдлуудад  Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээг  төлбөртэй хийх боллоо. 


Үүнд :
- Өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөх , 
- Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулах хүсэлт гаргах
- Уул уурхайн ажилтан,
- Гэрийн тусгаарлалт болон тусгаарлах байрнаас зөвшөөрөлгүй гарч эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан нь тогтоогдсон
-Шүүгчийн шийдвэрээр баривчлах шийтгэл оногдуулсан 
-Гадаадын харъяат иргэдэд дээрх тушаалд заасан жишиг үнэ 25000 төгрөгийн төлбөртэй хийхээр боллоо.