СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ  ТҮР ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан, дүрмийн 2.2 дахь заалтад заасан “Төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”  гэж заасны дагуу Энэрэл-Хархорин өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг шинэчлэгдсэн дүрэм, түүнийг дагалдан гарах журмаар зохион байгуулах шаардлага үүсч байгаа  тул сонгон шалгаруулалтын хугацааг түр  хугацаагаар хойшлуулж байгааг үүгээр мэдэгдэж байна.

 

Холбоо барих утасны дугаар- 70323536,

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар.