СЭТГЭЦ, МЭДРЭЛ, ДОНТОЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ НЭН ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх сэтгэц, мэдрэл болон донтолтын (СМД) нөхцөл байдал сургалтыг Өвөрхангай аймагт 2023 оны 01 дүгээр сарын  12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтанд БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудаас 30 эмч, сувилагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэн, чадавхжиж байгаа юм.

Сургалтын гол зорилго нь бэлтгэгдсэн сургагч багш нар анхан шатны болон эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний түвшинд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эмчилгээ, оношилгооны чадавхийг бэхжүүлэхэд оршино.

Сургалтыг ЭМГ, БОЭТ хамтран зохион байгуулж, сургагч багшаар СЭМҮТ-ийн дэд захирал АУ-ны доктор Н.Алтанзул,  АУ-ны магистр, зөвлөх эмч С.Мөнхтуяа нар  ажиллаж байна.