“ЗУДЫН ГАМШГИЙН ҮЕИЙН СЭТГЭЦ-НИЙГМИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх нь" бүсчилсэн сургалтыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бат-Өлзий, Есөнзүйл, Хужирт, Бүрд, Хархорин, Баянхонгор аймгийн Галуут, Жаргалант, Эрдэнэцогт, Архангай аймгийн Хангай, Их Тамир, Хотонт, Чулуут, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч хамрагдаж байна.