ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУЧУУДАД ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭН ЧАДАВХЖУУЛЛАА

Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Насан туршийн боловсролын төв хамтран аймгийн цэргийн насны залуучуудын нийгмийн оролцоог дэмжих, бичиг үсгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд хүрч ажиллах сургагч багш нарыг бэлтгэн чадавхжууллаа.

Сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сумдын насан туршийн боловсролын нэгжийн багш, арга зүйч зэрэг 48 хүнийг хамруулав.

Бэлтгэгдсэн сургагч багш нар цэргийн насны залуучууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд мэдлэг олгож, зөвлөн туслах үүрэгтэйгээр ажиллах юм.