АЙМГИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ГАДААД ОРОНД ИННОВАЦИ, ТУРШЛАГА СУДЛУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛСАН ҮР ДҮНГЭЭС

Аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх НБХ болон ЭМГ хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд зориулан цуврал сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаад эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарыг орчин үеийн эмчилгээний арга, шинэ техник, технологийн талаарх мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор улс, аймаг, орон нутгийн санхүүжилтээр гадаад оронд сургаж чадавхжуулах зорилтын хүрээнд дараах эмч мэргэжилтнүүдийг хамруулсан.

Энэ тухай тайлан сургалтыг зохион байгуулав. Үүнд:

-Франц Улсын Аллиер мужийн АПАУ нийгэмлэгийн урилгаар / ЭМГ-н ахлах мэргэжилтэн С. Дуламсүрэн, Баян-Өндөр сумын НЭМА Х.Оюунгэрэл, СӨББ 11-р цэцэрлэгийн эрхлэгч Б. Болормаа /

- Солонгос улсад олон улсын хуралд оролцож мэдлэгээ зузаатган “Өвөрхангай аймагт PCR шинжилгээг нутагшуулсан нь” сэдвээр улсын хэмжээнд болсон илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон / БОЭТ-н нэгдсэн лабораторийн тасгийн их эмч Д.Дуламсүрэн лаборант Т.Тунгалагчимэг /

- Казакстан улсад “Нярайн тусламж үйлчилгээ” / БОЭТ-н Нярайн их эмч Л.Сүнжидмаа /

- Япон улсад “Гэмтлийн үеийн дараах сэргээн засах эмчилгээ” / БОЭТ-н Гэмтэл согог засал клиникийн эрхлэгч Б.Гангамөрөн /

- Франц улсад “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс ажилбар” / БОЭТ-н Эх барих эмэгтэйчүүдийн их эмч То.Мөнхбат/

Орон нутагтаа хэрэгжүүлж нутагшуулан ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүддээ баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.