МОНПЭН ТӨСӨЛ, САНААЧЛАГЫН -НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулсан “МонПЭН санаачилга” -Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга зүйн сургалтын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний үеэр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болон Засаг даргын тамгын газар удирдлагын багийнхантай уулзалт хийлээ.

Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээлэл технологийн хэлтэс, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Сургалтад Өвөрхангай аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, ӨЭМТ болон сумын ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 58 хүн хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь дөрвөн өдөр үргэлжлэх юм.