Өвөрхангай аймагт "Настны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх" салбар дундын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Уулзалтад Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн газар, аймаг сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Хархорин нэгдсэн эмнэлэг, рашаан сувилал ахмадын хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн төлөөллүүд нийт 30 хүн оролцож байна