“ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТ”-ИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн эргэлт хяналтын чанарыг сайжруулах, эрсдэлийг үнэлэх, мөрдөгдөж буй хууль тогтоомж, эмчилгээ оношилгооны стандарт, удирдамжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчний цогц менежмент”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтад Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Хархорин нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 50 гаруй их эмч, багийн бага эмч нар хамрагдаж байна.