Сургалт

лсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад суралцах эрүүл мэндийн ажилтанд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт

Эрүүл мэндийн ажилтанг гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад суралцуулах чиглэл Эрүүл мэндийн сайдын “Төгсөлтийн дараахь гадаад сургалтын 2017-2020 оны тэргүүлэх чиглэл батлах тухай” 2017 оны А/312 дугаар тушаалаар батлагдсан.

Тавигдах шаардлага

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;

Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;

Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;

Сүүлийн хоёр жилд улсын төсвийн санхүүжилтээр гадаад сургалтад хамрагдаагүй байх; 

Бүрдүүлэх материал

CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу www.hdc.gov.mn цахим хуудаснаас татаж авах);

Ажиллаж байгаа байгууллагаас сургалтад явуулахыг дэмжсэн тодорхойлолт

Сургалтын хөтөлбөр  (суралцах чиглэл, зорилгоо тодорхой тусган сургалтын нэгжээр баталгаажуулан ирүүлэх);

Диплом, хавсралтын хамт / хуулбар/;

Үндсэн мэргэшлийн үнэмлэх, хавсралт / хуулбар/;

Төрөлжсөн мэргэжлийн үнэмлэх, хавсралт /хуулбар /;

Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар ;

Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар (англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/;

Иргэний үнэмлэхний хуулбар;

Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар / нүүрэн хэсэг, албан тушаалд томилсон хэсэг /;

Гадаад пасспортын хуулбар / сунгалт хийлгэсэн бол хэсгийг хавсаргах/;

Жич: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургалт хариуцсан нэгжээр баталгаажуулан, баримт бичгийг тод харагдахаар хуулбарлан ирүүлнэ үү.

Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба

2020 он